Wednesday, February 12, 2014

Дулаан хаан тосгоны түүхэн замнал


1961 онд АИХ-н 7-р зарилгаар Дулаанхааны АДХГЗ-ны нэгж Дулаанхаан Хороо Захиргаа байгуулагдаж 1994 оны УИХ-н тогтоолоор Дулаанхаан тосгон Шаамар сумын 3-р баг болж Хот тосгоны Эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд тосгоны статустай ажиллах болсон юм.
Дулаанхаан тосгон нь 2 хороо 7 хэсэгтэй, төр төсвийн 5 байгууллага , 16 ААНБ, уул уурхайн 1 ААНБ /БТЕГ ххк /үйл ажиллагаагаа явуулж байна. Дулаанхаан тосгон нь урд талаараа Орхон сумтай хойд талаараа Шаамар сумтай зүүн талаараа Жавхлант сумтай Баруун талаараа Зүүн бүрэн сумтай хиллэдэг 40,000м2 талбайтай Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас 45 км, Дархан-уул аймгийн Дархан сумаас 65 км Улаанбаатар хотоос 277 км аслагдсан, Олон улсын чанартай авто замаас 6,2км , Төмөр зам дайран өнгөрдөг, дэд бүтэц, эрчим хүч харилцаа холбоо сайн хөгжсөн. . 

1 comments: