СЭЛЭНГЭ АЙМГИЙН БЭЛЭГ ТЭМДЭГ
Аймгийн ИТХ-ын 1999.12.24- ний өдрийн хуралдаанаар Аймгийн бэлэг тэмдгийн загварийг хэлэлцэн баталжээ.
Аймгийн
бэлэг тэмдэг нь мөнх ногоон навчин дээр уриалан дуудагч эгшиглэнт дунг
цэнхэр хадгаар ороон залсан, тэгш суурьтай, төгсгөлгүй үргэлжлэн
дэлгэрэх түмэн насан хээгээр хөвөөлж, дээд хэсэгт нь гурван цагийг
бэлэгдсэн хүслийг хангагч чандмань эрдэнэ байгуулсан дугариг хэлбэртэй,
төв хэсэгт нь Сэлэнгэ түмний шүтээн болсон таван хан уул, тариан талбай,
Сэлэнгэ их мөрнийг уран сайхны аргаар өнгө хослуулан дүрсэлсэн байна.
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ТУГ
Аймгийн ИТХ-ын 1999.12.24-ний хуралдаанаар Аймгийн тугны загварыг хэлэлцэн баталжээ.
0 comments:
Post a Comment