/Аймгийн ИТХ-ын 2005 оны 6-рсарын 22-ныөдрийн 31-ртогтоолоор өргөмжлөнбаталсан/
Үг Г.Даваасүрэн Ая. Г.Дарамзагд
ӨРГӨН СЭЛЭНГЭ
Өргөн Сэлэнгэ минь холын замдаа
Ой дундуур шуугин урсана
Өтгөн шаргал тариалан минь
Түүний дэнжээр халиуранхан байна
Өтгөн шаргал тариалан минь
Түүний дэнжээр халиуранхан байна
___________Тунгалаг Сэлэнгийн урсгалдээгүүр
___________Тээврийн онгоц сэлж явна аа
___________Тэнэгэр уудам тариалан дундуур
___________Аварга комбайн хүржигнэнхэн байна.
Өргөн Сэлэнгэ минь хүчтэй байнааа
Өлгий нутгаа чимэн урсана
Өндөр сайхан барилгууд нь
Өлгий нутагтаа сүндэрлэнхэн байна
___________Хүйтэн болоод тунгалагустай
___________Хүчит Сэлэнгийн сүрлэг чимээтэй
___________Хөгжил цэнгэл бүтээлийн чимээ
___________Хүнгэнэн шуугин өрсөлдөж байна.
0 comments:
Post a Comment